ТОДРУУЛГА: Автомашин ачилтын журамд өөрчлөлт орсон гэдэг нь худал мэдээлэл

ТОДРУУЛГА: Автомашин ачилтын журамд өөрчлөлт орсон гэдэг нь худал мэдээлэл

Өчигдөр цахим сүлжээнд “Автомашин ачилтын журманд өөрчлөлт оржээ. Тухайлбал, жолоочид мэдэгдэхгүйгээр ачвал тухайн компанийн үйл ажиллагааг шууд зогоох юм байна” гэх мэдээлэл явж иргэдийг төөрөгдүүлээд байв.

Тэгвэл бид Тээврийн цагдаагийн албанаас энэ тухай тодруулахад, “Одоогоор манайд тийм чиглэл, шийдвэр ирээгүй байна. Хууль зүйн сайд машин ачилтын журманд өөрчлөлт оруулсан бол манайд мэдэгдэнэ” гэсэн юм.

Мөн нийслэлийн хэмжээнд автомашин ачилтын компанийн лавлахаас тодруулахад, “Тийм зүйл байхгүй. Худлаа мэдээлэл. Огт өөрчлөлт ороогүй” гэсэн юм. Иймд ард иргэд цахим сүлжээнд явж буй худал мэдээлэлд автахгүй байж, аливаа мэдээллийг албан эх сурвалжаас авахыг анхааруулж байна.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө