Гурвалжингийн гүүрний зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хаана

Гурвалжингийн гүүрний зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хаана

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байх "Гурвалжингийн гүүр"-нд хэв гажилтын заадас засварлах ажил хийхээр болжээ.

Иймд:

  • Ажилчдын гудамжны 4 замын уулзвараас Саппорагийн уулзвар хүртэл буюу урдаас хойш чиглэсэн "Гурвалжингийн гүүрэн гарц"-ын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07:00 цагийн хооронд, хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08:00 цагаас 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цаг хүртэл,
  • Саппорагийн уулзвараас Ажилчдын гудамжны 4 замын уулзвар хүртэл буюу хойноос урагш чиглэсэн "Гурвалжингийн гүүрэн гарц"-ын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг 09 дүгээр сарын 22-ны өдрийн 23.00 цагаас 09 дүгээр сарын 24-ний өдрийн 22.00 цагийн хооронд хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 23.00 цагаас 09 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн хооронд засварын ажил гүйцэтгэх аж. Тиймээс хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орох юм байна.