ШИНЭ ЖУРАМ: Хориглосон газарт автомашинаа байрлуулбал ачихаас урьдаж ЖОЛООЧИД МЭДЭГДЭНЭ

ШИНЭ ЖУРАМ: Хориглосон газарт автомашинаа байрлуулбал ачихаас урьдаж ЖОЛООЧИД МЭДЭГДЭНЭ

Автомашины ачих, журамлах журамд өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, НИТХ-аас журамд өөрчлөлт оруулахаар бэлтгэж буй бөгөөд ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын гишүүн Б.Батцогт дээрх асуудлаар тайлбар өгчээ.

Тэрбээр "Нэгдүгээр эгнээ болон хориглосон байршлуудад автомашинаа байрлуулсан тохиолдолд олон нийтийн байцаагч тухайн автомашины жолооч руу мэдэгдэж, үүссэн нөхцөлд торгууль тавина.

Олон нийтийн байцаагч нар Зөрчлийн тухай хуулиар торгууль тавина гэсэн үг.

Тухайн торгууль тавьж буй мөнгө нь төрд төвлөрнө гэсэн үг шүү дээ. Одоо бол ачилтын компани руу шилждэг. Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсээс сонгож олон нийтийн байцаагчаар ажиллуулна. Одоогийн байдлаар журмын өөрчлөлтийн судалгаа, боловсруулалт тал дээр ажиллаж байна.

Нэлээн шахуу хугацаанд үргэлжилж байгаа тул ирэх долоо хоногоос иргэдийн тэргүүлэгчдийн хуралд танилцуулах төлөвлөгөөтэй байгаа.

Үүний дараагаар НИТХ хэлэлцэж баталсан тохиолдолд ачилтын үйл ажиллагаа шинэ журмаар зохицуулагдаж эхэлнэ гэсэн үг. Олон нийтийн байцаагчаар ажиллах хүний цалинг нийслэлийн төсвөөс гаргана" гэж мэдэгдлээ. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө