ВИДЕО: “SM medical” эмнэлэгт "хамрын муруй арилгах" мэс засалд орсон иргэн нас баржээ

ВИДЕО: “SM medical” эмнэлэгт "хамрын муруй арилгах" мэс засалд орсон иргэн нас баржээ

Энэ есдүгээр сарын 04 /2021.09.14/-ны өдөр хуучнаар Тод каннам буюу одоо “SM medical” болгон нэрээ өөрчилсөн эмнэлэгт хамрын муруй арилгах мэс засал хийлгэсэн 30 гаруй насны эрэгтэй нас баржээ.

Энэ талаар түүний ах мэдээлэл өгөхдөө “Манай дүү тус эмнэлэгт хамрын муруй арилгах мэс засал хийлгэсэн. Тухайн өдөр “SM medical” эмнэлгээс над руу 13:00 цагийн үед залгаад “Танай дүү өндөр хэмтэй халуураад, ухаангүй байна.  Нэгдүгээр эмнэлэг рүү дуудлага, мэдээлэл өгсөн. Та тийшээ очоорой” гэж хэлсэн. Намайг нэгдүгээр эмнэлгийн түргэн тусламжийн эмнэлэгт очиход дүү өндөр хэмтэй халуурч байгаад орой 19:00 цагийн үед нас барсан. Бид “SM medical” эмнэлгийн мэс засал стандартын дагуу болсон эсэхэд эргэлзэж байна.

Нас барсных нь дараа эмч нар хэлэхдээ “Эрэгтэйчүүдийн мэс засалд давхар орсон” гэж хэлсэн. Хоёр төрлийн мэс засал зэрэг хийж болох эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоох байх.

Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа. Манай дүү АНУ-д таван жил ажиллаж байгаад хүүхдүүдээ авах гэж ирсэн байсан" гэсэн байна.

Мөн тус эмнэлгийн хүлээн авахын зүгээс “Манай эмнэлэг яг одоогоор хэвийн үйл ажиллагааг явуулж байна. Энэ хэрэгт эмнэлгийн удирдлагуудтай холбогдож тодруулах боломжтой” гэсэн юм. Гэсэн хэдий ч тус эмнэлгийн одоогийн гүйцэтгэх захирал н.Мөнх-Оргил яриа өгөхөөс татгалзан дуудлаганд хариулахгүй байгаа юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: