Хөлбөмбөгийн талбайд амиа алдсан хүүгийн аав бэлэг тараав

Хөлбөмбөгийн талбайд амиа алдсан хүүгийн аав бэлэг тараав

Өнгөрсөн оны зургаадугаар сарын 19-нд Шархадны эцсийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга нурснаас 11 настай хүү газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түүнээс хойш хөлбөмбөгийн талбай дээр уйлан суугаа аавын зураг олны дунд тархаж “Хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах орчин”-ы талаар томоохон асуулт дагуулсан.

Харин энэ жилийн хичээлийн шинэ жилийн нээлт, есдүгээр сарын 01-ний өдөр талийгаач хүүгийн аав 79 дүгээр сургуулийн хаалган дээр зогсож ирсэн хүүхэд бүрт “Бабулай” тарааж байгаа дүр зураг дахин нийтлэгдэж, нэгийг өгүүлэв.

Хэргийг эргэн сануулбал, хүү оройн 18:00 цагийн үед гэртээ цайгаа уучихаад тоглохоор гарсан. Гэтэл нэг цагийн дараа Түргэн тусламжийн эмч хүүгийн ар гэр рүү залгаж болсон зүйлийг дуулгажээ. Хамт тоглодог хүүхдүүдийн хэлснээр хөлбөмбөгийн талбайн хаалганаас цэцэрлэгийн насны хүүхэд зүүгдэж, хаалганы шон унахдаа хүүгийн толгойг цохисон гэх. Өмнө нь уг хаалганы нэг шон байхгүйн улмаас байнга унадаг байсан гэдэг бол биеийн тамирын багш нь талийгч хүүгийн ар гэрийнхэнд “14 хоногийн өмнө гагнасан” гэх тайлбарыг өгч байсан билээ.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө