ВИДЕО: Цагдаагийн алба хаагч иргэнд хүч хэрэглэж, харилцан зодолдсон гэх үндэслэлээр шүүхэд шилжүүлжээ

ВИДЕО: Цагдаагийн алба хаагч иргэнд хүч хэрэглэж, харилцан зодолдсон гэх үндэслэлээр шүүхэд шилжүүлжээ

Ойрын үед цахим сүлжээнд цагдаагийн алба хаагчид иргэдтэй муудалцаж, харилцан зодолдсон бичлэг ихээр түгэх болсон. 

Тэгвэл өнгөрөгч наймдугаар сарын 10-ны өдөр /2021.08.10/ 18:00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Сант сумын нутаг дэвсгэрт нэгэн дэлгүүрийн гадаа цагдаагийн алба хаагч болон иргэн хоорондоо зодолдож буй бичлэг цахим орчинд цацагдсанаар энэхүү хэрэг ил болж дэлгэгджээ. Тус бичлэг дээр цагдаагийн алба хаагч эхлээд иргэний биед халдаж байгаа дүр зураг буух бөгөөд иргэн аргагүй хамгаалалт хийж өөдөөс нь харилцан ноцолдож, унагасан байх юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Тус цагдаагийн алба хаагч нь Өвөрхангай аймгийн Сант сумын цагдаа бөгөөд "дэлгүүрийн хяналтын камерийн тус бичлэг"-ийг “устга” хэмээн бусадыг заналхийлсэн байж болзошгүй" байгаа гэв.

Мөн хэрэг гарах үеэр тухайн иргэнээс 130 мянган төгрөг авч харилцан зодолдсон гэж ял өгөхөөр шүүхэд шилжүүлсэн гэж эх сурвалж мэдээллээ.

ВИДЕО: