ЦЕГ: Мансууруулах бодис хэрэглэсэн цагдааг ажлаас нь чөлөөлж, шалгаж байна

ЦЕГ: Мансууруулах бодис хэрэглэсэн цагдааг ажлаас нь чөлөөлж, шалгаж байна

Олон нийтийн сүлжээнд цагдаагийн дүрэмт хувцастай иргэн мансууруулах төрлийн ургамал татаж буй зураг цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тайлбар хийлээ.

ЦЕГ-ын дэд дарга, хурандаа О.Амарсанаа “Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр бусадтай нийлэн, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Энэ хэргийг Орхон аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгаж байна. Уг асуудалд холбогдсон цагдаагийн албан хаагчийг албанаас дутагдлаар халах шийдвэрийг гаргасан” гэж мэдэгдлээ.