Говь-Алтай аймагт чоно авлах болзолт уралдаан зарлажээ

Говь-Алтай аймагт чоно авлах болзолт уралдаан зарлажээ

Говь-Алтай аймгийн Халиун суманд есдүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 20 өдрийг хүртэл гурван сарын хугацаанд чоно авлах болзолт уралдаан зарлажээ. Уралдааны зорилгыг “мал сүргийг араатан амьтнаас хамгаалах, чонын тоо толгойг цөөрүүлэх, бод малыг төлөөр нь өсгөх” гэсэн байна. Мөн уралдааны шалгуур үзүүлэлтэд

  • Зохион байгуулалт сайтай, олон малчныг хамруулсан байх
  • Багас чонын үргээлэгт гарсан малчид иргэдийн нэрс жагсаалтаар гарсан байх
  • Авласан чонын тоогоо баримт нотолгоотойгоор багийн Засаг даргад бүртгүүлэх
  • Багийн нутаг дэвсгэрийн хэдэн хувийг хамарсан тухай зураглалаар гаргах... гэжээ.

Тэмцээний төгсгөлд багийн дүнгээр нэг, хувь хүний амжилтаар 1,2,3 дугаар байр шалгаруулж шагнах аж.