ВИДЕО: Монголд болох цэргийн сургуулилалтад ашиглах ОХУ-ын техникийг төмөр замаар илгээжээ

ВИДЕО: Монголд болох цэргийн сургуулилалтад ашиглах ОХУ-ын техникийг төмөр замаар илгээжээ

Монголын төмөр замаар олон тооны цэргийн техник тээвэрлэсэн вагон явж буй бичлэг олон нийтийн сүлжээнд гарч, зарим иргэдэд олон талын асуултыг бий болгоод байсан.

Тэгвэл энэ талаар Регнум агентлаг, “ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн Мотобуудлагын ангийн Буриадын Хиагт хотод байрлах хэсгүүд Монгол руу төмөр замаар илгээх  цэргийн техникүүдээ ачиж дуусгасан байна. Эдгээр цэргийн техникүүдийг  Монгол Улсад болох "Сэлэнгэ-2021" сургуулилалтын үеэр ашиглах юм.

"Сэлэнгэ-2021" сургуулилалт Монголын Дойтын ам полигонд болох юм. Олон улсын цэргийн сургуулилалтад Оросын Дорнод цэргийн тойргоос мотобуудлага болон танкийн хэсгүүд оролцоно. Энэ сургуулилалт 2008 оноос эхлэн жил бүр явагдаж байна” хэмээжээ.