М.Зундуйдаваа: ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, гишүүн Б.Чойжилсүрэн нарыг шалгуулахаар АТГ-т хандсан

М.Зундуйдаваа: ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, гишүүн Б.Чойжилсүрэн нарыг шалгуулахаар АТГ-т хандсан

Өнгөрөгч Баасан гарагт  хэсэг иргэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Монгол Банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг АТГ-т шалгуулахаар хандлаа.

Тодруулбал, Хууль зүй дотоод хэргийн хэргийн яам нь 4 тэрбум 278 сая төгрөгийн төсөвтэй “Хууль зүй, дотоод хэргийн салбарын нэгдсэн конторны барилга”-ыг ямар нэгэн тендергүйгээр УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий аж ахуй нэгжээр бариулж байгааг шалгуулах хүсэлтэй гаргажээ.  

Мөн Монгол банк буюу түүний Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тендергүйгээр Монгол банкны барилга барих ажлыг гүйцэтгүүлж байгаа нв авлигын шинжтэй үйлдэл бөгөөд үүнийг ч шалгаалах хүсэлт өгсөн байна.

Энэ талаар иргэн  М.Зундуйдаваа хэлэхдээ, “Том хар машин, дипломат хар тамхины асуудал зэргийг сөхөж, жагсаал цуглаан хийж байна. Гэтэл сайд нэг ч үг ганхийхгүй байгаа. Мөн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг таван жилээр наашлуулсан. Монголын төрөөр тоглож, ард түмнийг доромжилж байна. Шударга ёс тогтоон гээд сэлэм эргүүлээд гараад ирсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ц.Нямдоржид хариуцлага тооцоочээ. Бүр ядаж АТГ-т шалгуулах хэрэгтэй. Хийж байна, чадаж байна, алж байна гэж хэлэхээс өөр хийсэн юм алга. Тиймээс иргэн хүнийхээ хувьд тэднийг шалгуулахаар АТГ-т хандлаа" хэмээсэн юм.