Капитрон банканд хутгатай дайран орсон этгээдийг 15 хоногийн дараа баривчилжээ

Капитрон банканд хутгатай дайран орсон этгээдийг 15 хоногийн дараа баривчилжээ

Энэ есдүгээр сарын 09-ны өдөр /2021.09.09/ 17:30 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Буянт-Ухаа Капитрон банкны салбарт хутгатай этгээд дайран орж, бусдын биед халдахыг завдсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл хэрэг үйлдсэн этгээдийг 15 хоногийн дараа баривчлан, саатуулсан талаар эх сурвалж мэдээллээ. 

Тус этгээд нь 46 настай, Э гэгч байсан ба одоогоор таслан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авч, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар Хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэж, Хан-уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст  шалгаж байгаа аж.