ВИДЕО: Л.Оюун-Эрдэнэ хоёр удаа сануулж байж, Жуковын хөшөөний ард барилга барих ажил БҮРЭН ЗОГСЖЭЭ

ВИДЕО: Л.Оюун-Эрдэнэ хоёр удаа сануулж байж, Жуковын хөшөөний ард барилга барих ажил БҮРЭН ЗОГСЖЭЭ

Баянзүрх дүүргийн IV дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын хөшөөний арын нийтийн эзэмшлийн талбайд “Содмонгол” группийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар нарийн хамаарал бүхий компаниуд барилга барихаар зэхэж буйг иргэд эсэргүүцэж байгаа билээ.

Тэгвэл өнгөрсөн зургадугаар сарын 01-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус газрыг нийтийн эзэмшилд авч, иргэдийн амарч зугаалах орчин бүрдүүлэхийг хотын дарга Сумъяабазарт даалгаад байсан ч өнөөдрийг хүртэл Ерөнхий сайдын үүрэг биелэлтээ олоогүй, мөн барилгын ажил үргэлжилж, оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлж эхлээд байсан билээ. 

Иймд энэ сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Жуковын газрын асуудал дахин яригдаж, асуудлыг дахин шалгаж, танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарт хоёр дахь удаагаа үүрэг болгосон юм.

 

Тэгвэл өнөөдөр тус газарт барилга барих үйл ажиллагаа бүрэн зогсож, машин техникээ татаж авсан байна. Харин газрыг тойруулсан өндөр хашаа, харуулын байрны хамт үлджээ. Иймд бид тус газрын харуулын албаны хүнээс тодруулахад, “Барилгын ажил бүрэн зогссон” гэсэн хариултыг өгсөн юм.