ДХИС-ын багш, ажилчид осолдож амиа алдсан хэргийн хоёр яллагдагчийг өршөөжээ

ДХИС-ын багш, ажилчид осолдож амиа алдсан хэргийн хоёр яллагдагчийг өршөөжээ

Өнгөрөгч 2019 оны аравдугаар сарын 19-ны өдөр /2019.10.19/ Дотоод хэргийн их сургууль /ДХИС/-ийн багш, ажилчдын сууж явсан автобус осолдож долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байв.

Тэгвэл тус хэрэгт холбогдуулан тус сургуулийн хоёр албан тушаалтан буюу ДХИС-ын Авто хэсгийн дарга иргэн И болон тус автобусны жолооч иргэн Э нарыг гэм буруутайд тооцон Сонгино-Хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэн иргэн И-д дөрвөн жилийн хорих, 4,5 сая төгрөгөөр торгох ял оноосон. 

Тэгвэл И-г Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан "Өршөөл үзүүлэх тухай хууль"-ийн үйлчлэлд хамруулж хариуцлагаас чөлөөлсөн байна. Харин жолооч Э-г гурван жил хорих ялаар шийтгээд байсан бол мөн өршөөл үзүүлэх тухай хуулиар хоёр жилийг нь хасаж, нэг жил хорих ял эдлүүлэхээр болжээ.