Харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хоёр цэргийн "өмгөөлөгч өвчтэй" гэх шалтгаанаар шүүх хурал хойшилжээ

Харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хоёр цэргийн "өмгөөлөгч өвчтэй" гэх шалтгаанаар шүүх хурал хойшилжээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 08-н өдөр /2021.04.08/ Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон хэрэг гарсан билээ.

Тэгвэл тэдэнд холбогдох хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.9, 2.11, 28.5 дугаар зүйлийн 1, 28.7 дугаар зүйлийн 2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр /2021.09.29/ шүүгдэгч М, Х нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хойшилжээ. Учир нь, шүүгдэгч нарын өмгөөлөгч нь "өвчтэй" гэх шалтгаанаар шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэрийг гаргажээ.