Дуучин Т.Дэлгэрмөрөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тул Зөрчлийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ

Дуучин Т.Дэлгэрмөрөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тул Зөрчлийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ

Өчигдөр/2021.09.29/ дуучин Т.Дэлгэрмөрөн иргэн Т.Анандаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, ёс бус үг хэллэгээр сүрдүүлсэн бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Улмаар цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулан иргэн Т.Анандаагаас мэдүүлэг авч, аюулын зэргийн болон нөхцөл байдлын үнэлгээг хийсэн байна. 

Мөн Т.Дэлгэрмөрөнгөөс мэдүүлэг авч, хүчирхийллийн шинжтэй үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж.




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө