ХСҮТ-ийн тасгийн эрхлэгч Х, сувилагч 50 гаруй настай эмэгтэйг зодсон хэрэг гарчээ

ХСҮТ-ийн тасгийн эрхлэгч Х, сувилагч 50 гаруй настай эмэгтэйг зодсон хэрэг гарчээ

Энэ сарын 22-ны өдөр Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн хагалгаа мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн эрхлэгч, эмч Х нь 50 гаруй настай сувилагчийнхаа биед халдаж, зодсон хэрэг гарчээ.

Харин эрх нь зөрчигдсөн сувилагч зодуулсан тухай гомдлоо хуулийн байгууллагад гаргаагүй өнгөрсөн бөгөөд эмнэлгийн удирдлагаас ч Х-д хариуцлага тооцоогүй байна. Гэвч энэ нь Х-ын доод ажилчдынхаа биед халдсан анхны тохиолдол биш байж болзошгүй байна.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Х нь удаа дараа сувилагч нараа зодож байжээ. Тодруулбал, өмнө нь жирэмсэн сувилагчаа үсдэж, ёс зүйгүй авирласан үйлдэл гаргажээ. Тухайн үед хохирогч болон бусад сувилагч нар  эмнэлгийн ёс зүйн хороонд гомдол гаргаж байсан ч ямар ч хариуцлага тооцолгүй өнгөрүүлжээ. Үүгээр ч зогсохгүй Х нь өөрийнх нь өмнөөс үг дуугарсан сувилагчдын хуваарийг өөрчилж, шөнийн ээлжид удаа дараа гаргах, эсвэл 24 цагийн ээлжээс буусны дараа дуудаж ажиллуулж байсан тохиолдол цөөнгүй гарсан талаар бидэнд эх сурвалж мэдээлсэн юм.

Энэ талаар эх сурвалж “Хөөрхий сувилагч нар бүгд ардаа амьдралтай, байрны зээлтэй учраас ажлаа алдахгүй гэсэндээ Х-ын ёс бус авирыг тэвчдэг. Эмнэлгийн удирдлагууд энэ асуудлыг мэддэг ч түүнд ямар ч арга хэмжээ авдаггүй” гэсэн юм. Энэ мэт удаа дараа ажилчдынхаа биед халдсан Х нь ХСҮТ-ийн удирдлагуудтай олон талаар холбоо, сүлбээтэй байж болзошгүй байна.