Сэтгүүлчид төрийн оронд хөл хориогүй нэвтэрч, мэдээлэл авах захирамжийг Г.Занданшатар гаргажээ

Сэтгүүлчид төрийн оронд хөл хориогүй нэвтэрч, мэдээлэл авах захирамжийг Г.Занданшатар гаргажээ

Коронавирус халдварын улмаас сэтгүүлчдийг төрийн ордонд тодорхой хязгаартайгаар нэвтрүүлж буй. Ингэснээр сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлаж, мөн иргэдийн мэдэх эрх ч хумигдаж байгаа юм. Тиймээс телевиз, сайт, сонины сэтгүүлчид нэгдэн төрийн ордонд хөл хориогүй нэвтэрч, мэдээлэл түгээх эрх чөлөөгөөр хангахыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. 

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар, “УИХ-ын чуулганы хуралдаан, үйл ажиллагааг сурвалжлах,  мэдээлэх журмыг шинэчлэн батлах тухай” захирамж гаргажээ. Ингэснээр сэтгүүлчдийг төрийн ордонд тодорхой хязгаартайгаар нэвтрүүлж байсан журам цуцлагдаж, сэтгүүлчид төрийн ордны үйл явдлыг нээлттэй сурвалжилах нөхцөл бүрдэж байна.




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө