Улаанбаатар хотод ирэх ГУРАВ хоногт архи, согтууруулах ундаа зарахгүй

Улаанбаатар хотод ирэх ГУРАВ хоногт архи, согтууруулах ундаа зарахгүй

УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулийн санал хураалт ирэх Ням гараг /2021.10.10/-т болно. Үүнтэй холбогдуулан хотын дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж, нөгөөдрөөс эхлэн нийслэлд гурав нийт гурав хоног архи, согтууруулах ундаа худалдан, борлуулахыг хориглосон байна. 

Тодруулбал, захирамжид энэ сарын 9-11-ний өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглож, мөн хугацаанд олон нийтийг хамарсан урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ.




Өнөөдөр туулай өдөр

14 цагийн өмнө