УИХ дахь АН-ын бүлгийн дарга, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Д.Ганбат ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн нөхцөл байдалтай танилцахаар тус хорих анги руу орох гэхэд нь зарим алба хаагчид “Дарга руу дамжуулсан. Ямар ажлаар яваа билээ” гээд тус анги руу оруулахгүй удаан хугацаанд зогсоов. Тэрээр тус асуудалд нэлээдгүй бухимдаж, “УИХ-ын гишүүн төрийн нэрийн өмнөөс төрийн ямар байгууллага руу орох эрхтэй” гэдгийг сануулж байв.
