Л.Халтар сайдыг “Жагсаалыг шийд” хэмээн Засгийн газрын хурлаас ХӨӨЖЭЭ

Л.Халтар сайдыг “Жагсаалыг шийд” хэмээн Засгийн газрын хурлаас ХӨӨЖЭЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.10.13/ болж байна. Энэ хуралдаанаар  Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг Сүхбаатарын талбайд болж буй жагсаалтай холбоотойгоор тээвэрчдийн асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг өгч, Засгийн газрын хуралдаанаас "хөөж" гаргасан байна.

Тодруулбал, Шивээ хүрэн боомтод  2000 орчим Тээвэрчид тэг зогсолт хийсэн ба үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүсэлтийг олон сар илэрхийлсэн боловч одоог хүртэл ямар нэг хариу өгөөгүй учир жолооч нар Засгийн газарт шаардлага  хүргүүлж, төв талбайд эсэргүүцэл илэрхийлэн жагсаал хийж  байгаа юм.

Г.Мөнхбаяр