“Найм хоног өлсгөлөн” зарлаад буй Э.Одбаярт оногдуулсан цагдан хориог ШҮҮХЭЭР дахин хэлэлцэхээр болжээ

“Найм хоног өлсгөлөн” зарлаад буй Э.Одбаярт оногдуулсан цагдан хориог ШҮҮХЭЭР дахин хэлэлцэхээр болжээ

No Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилсан ч, удалгүй шүүхээс тэднийг 30 хоног хорих шийдвэрийг гаргасан.

Хачирхалтай нь, иргэн Э.Одбаяр өөрийг нь 30 хоног цагдан хорих шүүх хурал болсныг мэдээгүй байгаа юм. Мөн тэрээр өнгөрөгч Даваа гараг /2021.10.4/ -ийн оройн 22:00 цагаас хойш юм идээгүй, өнөөдөр /2021.10.13/-ийг хүртэл ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид нийт найм хоногийн турш өлсгөлөн зарлаад байгаа юм. Тэгвэл Э.Одбаярт оногдуулсан таслан сэргийлэх, цагдан хорих шийдвэрийг маргааш /2021.10.14/ Шүүхээр дахин хэлэлцэхээр болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Мөн өнөөдөр  УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат 461 дүгээр ангид ажиллах үеэрээ Э.Одбаяртай уулзсан, түүнийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө ийнхүү хэлмэгдүүлж, хорьж, цагдаж болохгүй гэсэн мэдээллийг өгсөн билээ.