ШУУРХАЙ: Архангай аймагт өчигдөр 10 настай хүүхдийг буудаж амь насыг нь хороожээ

ШУУРХАЙ: Архангай аймагт өчигдөр 10 настай хүүхдийг буудаж амь насыг нь хороожээ

Өчигдөр /2021.10.13/ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн нутаг дэвсгэрт “Хүүхэд буудуулж нас барсан байна” гэх мэдээллийг тус өдрийн 22:55 цагт цагдаагийн алба хаагчид хүлээн авчээ.

Ингээд дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгалт явуулахад, "тус аймгийн харьяат 10 настай эрэгтэй Х-ын баруун нүдний доод хэсэгт нь тус сумын харьяат иргэн 38 настай эрэгтэй Д гэгч нь буудаж амь насыг нь хөнөөсөн байжээ. Одоогоор тус хэргийг Архангай аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа аж.