Маргаашнаас Эрдэнэт рүү нэмэлтээр галт тэрэг явуулахгүй

Маргаашнаас Эрдэнэт рүү нэмэлтээр галт тэрэг явуулахгүй

Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замыг засаж буйн улмаас галт тэргээр зорчих иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Улмаар Эрдэнэт өртөөнөөс наймдугаар сарын 10-аас Улаанбаатар-Эрдэнэийн  чиглэлд мягмар, пүрэв, бямба гаригт 21:40 цаг, Эрдэнэтээс-Улаанбаатарын чиглэлд лхагва, баасан, ням гаригт 21:15 цагт нэмэлт галт тэрэг гарган, зорчигчдыг тээвэрлэж байсан юм.

Есдүгээр сар гарсаар зорчигчдын ачаалал буурсантай холбогдуулан маргаашнаас Эрдэнэт рүү нэмэлтээр галт тэрэг явуулахгүй байхаар шийдвэрлэжээ.




Өнөөдөр бич өдөр

57 минутын өмнө