Д.Отгонжаргал: Хоёр настай хүүхдийг төрсөн эцэг нь хүчирхийлсэн гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, нотлогдохгүй учир ХААСАН

Д.Отгонжаргал: Хоёр настай хүүхдийг төрсөн эцэг нь хүчирхийлсэн гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, нотлогдохгүй учир ХААСАН

Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр төрсөн эцэг нь хоёр настай охиноо хүчирхийлсэн асуудлаар хохирогчийн ээжийн өгсөн мэдээллийн талаар  Нийслэлийн цагдаагийн удирдах гаүрын дэд дарга, Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал тайлбар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өчигдөр тэр хүний мэдээллийг үзсэн. Энэ хэрэг 2019 оны үйл явдал бөгөөд хохирочгийн талаас гомдол гаргаж, энэ оны нэгдүгээр сараас зургаадугаар сар хүртэлх хугацаанд манай газар дээр шалгагдсан.

Уг хэргийг шалгаад зургаадугаар сард хаасан. Шалтгаан нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, нотлогдохгүй байна гэж үзсэн.

Энэ хугацаанд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шалгаад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээч нар орсон гурван хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн багийг тавдугаар сард, мөн таван хүний бүрэлдэхүүнтэй багийг зургаадугаар сард томилж ажиллуулсан. Эдгээр шинжээч нарыг багийн дүгнэлтээр гэмт хэргийн бүрэлдхүүний шинж тогтоогдоогүй. Тиймээс хэргийг хаасан" гэв.

Мөн тэрбээр "Бага насны хүүхдийг хохирсон асуудалд тухайн хүүхдийг тусгаарлалтад авдаг журамтай. Энэ дагуу хүүхэд хамгааллын байранд тодорхой хугацаагаар байрлуулсан.

Хүүхэд хамгааллын байранд болсон гэх гэмт хэргийн шинжтэй асуудал манай дээр шалгагдаагүй. Үндсэн хэрэг нь хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор энэ оны есдүгээр сард нийслэлийн Прокурорын газар дахин шалгуулах хүсэлт тавьснаар хаагдсан хэрэг дахин сэргээгдэж, шалгаж байна.

Хэргийг дахин шалгах үндэслэл нь шинжээчийн зарим дүгнэлт эргэлзээтэй байна гэж үзсэн" гэлээ.