“Шилдэг зохицуулагч 2021” тэмцээнд 64 алба хаагч оролцож байна

“Шилдэг зохицуулагч 2021” тэмцээнд 64 алба хаагч оролцож байна

Алба хаагчдын мэдлэг, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, мэргэжлийн ур чадварыг шалгадаг “Шилдэг зохицуулагч 2021” тэмцээн 39 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.

Уг тэмцээнд Тээврийн цагдаагийн албаны харьяа газар, хэлтэс, тасаг, хэсгийн 32 багийн 64 алба хаагч оролцож байгаа бөгөөд энэ жилийн тэмцээний хувьд дэлхий нийтэд тархаад буй коронавируст цар тахлын улмаас орон нутгаас оролцож буй баг тамирчид цахимаар оролцож байгаагаараа онцлог юм. Тэмцээн 2021 оны 10 дугаар сарын 26-наас эхэлсэн ба энэ сарын 28-н /2021.10.18/ хүртэл үргэлжилж зургаан төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулна.

Г. Мөнхбаяр