Гурван бүдүүн хамтлагийн дуучин А.Мөнгөншагай таалал төгсжээ

Гурван бүдүүн хамтлагийн дуучин А.Мөнгөншагай таалал төгсжээ

“Гуч хүрсэн бүсгүй”, “Ижийгээ гомдоох учиргүй”, "Бид нэг ангийнхан" зэрэг томоохон уран бүтээлүүдээрээ үзэгч, сонсогчдыг байлдан дагуулдаг, Монголын рок, попын хамтлаг, дуучдын томоохон төлөөллүүдийн нэг болох “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин, продюсер А.Мөнгөншагай /Шагай/ өнгөрсөн шөнө таалал төгссөн тухай харамсалтай мэдээлэл бидэнд ирлээ.

Тэрээр өнгөрсөн шөнө Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу явж байхдаа автомашины осолд өртөж, амиа алдсан гэсэн албан бус мэдээлэл байна. 

Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.