Б.Мэдрээ Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр дахин томилогджээ

Б.Мэдрээ Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр дахин томилогджээ

2019 оны 9-р сарын 5-ны өдөр Монголын банкны холбооны Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдаж, ерөнхийлөгчөө сонгожээ. 

Улмаар Худалдаа, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ олонхын саналаар дахин сонгогдсон байна. 

Холбооны дүрэмд зааснаар Ерөнхийлөгч нь Үндсэн гишүүд буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн төлөөлөл байх ба Чуулганаар 2 жилийн хугацаатай сонгогддог.