ТОДРУУЛГА: Э.Одбаярт Гэр, Эмнэлэг, Шүүх гэсэн маршрутаар зорчих эрх өгсөн. Хүний үзэл бодлыг ийнхүү хорьж болдог юм байх даа

ТОДРУУЛГА: Э.Одбаярт Гэр, Эмнэлэг, Шүүх гэсэн маршрутаар зорчих эрх өгсөн. Хүний үзэл бодлыг ийнхүү хорьж болдог юм байх даа

"No double standart" иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Х.Монголхүү, Э.Одбаярыг нарыг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан.

Иймд Э.Одбаяр тус шийдвэрийг эсэргүүцэж ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид 23хоногийн турш нойтон өлсгөлөн зарлаад байсан билээ. Мөн түүний өмгөөлөгч Э.Одбаяр, Х.Монголхүү нарын цагдан хориог өөрчлүүлэх хүсэлтээ нийт дөрвөн удаа гарган байж, өнөөдөр /2021.10.29/ шүүхээс Э.Одбаярт хилийн хориг тавьж, суллах шийдвэрийг гаргасан байна.

Энэ талаар бид Э.Одбаярын ойрын эх сурвалжаас тодруулахад, “Цагдан хориог өөрчлөх шүүхийн шийдвэр гарсан ч,  захирамж нь албажиж гараагүй, би захирамжийг нь хүлээгээд Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн гадаа байна. Э.Одбаярт хилийн хориг тавьснаас гадна түүнийг зөвхөн Гэр, Эмнэлэг, Шүүх гэсэн гурван чиглэл, маршрутаар л зорчиж болно гэсэн. Хүний үзэл бодлыг ингэж хорьж, цагдаж болдог л юм байх даа” гэсэн юм.