ВИДЕО: Дарханы зам хугацаандаа ашиглалтад орсон бол, “амиа алдсан иргэд” амьд сэрүүн байх байлаа! Л.Халтар сайдаа

ВИДЕО: Дарханы зам хугацаандаа ашиглалтад орсон бол, “амиа алдсан иргэд” амьд сэрүүн байх байлаа! Л.Халтар сайдаа

Улаанбаатар-Дархан чиглэлийн 200 гаруй км автозамын эхний хоёр эгнээг замыг шинэчлэхээр 2019 оны зургадугаар сард хааж, 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гэсэн өдгөө ашиглалтад ороогүй, гурван зун өнгөрчээ.

Харин тус авто зам дээр иргэд эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна.

Тодруулбал, 2019-2020 оны хугацаанд 30 гаруй иргэн амиа алдаж, 140 гаруй осол бүртгэгджээ. Харин саяхан тус авто замын засварын ажилд ажиллаж байсан гурван иргэн автомашинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байгаа юм.

Иймд бид Улаанбаатар-Дархан замын зорчих хэсэг дээр өчигдөр /2021.10.29/ очиж дараах сурвалжилгыг бэлтгэлээ. Товчхондоо, тус зам хугацаандаа ашиглалтад орсон бол амиа алдсан эдгээр иргэд өнөөдөр амь сэрүүн байх байсан юм. Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Дарханы замаар инээгээд алхах өдөр ирнэ ээ” гээд хээв нэг яриад сууж байгаа юм.