Д.Монголхүү Хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаад хоёр хоног болж байгаа ажээ

Д.Монголхүү Хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаад хоёр хоног болж байгаа ажээ

"No Double Standard" хөдөлгөөний  зохицуулагч Д.Монголхүү ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлажээ. Тэрбээр "өлсгөлөн зарлах хүсэлт"-ээ хорих ангийн удирдлагуудад өгсөн ч хариу өгөөгүй аж. Харин Д.Монголхүү дээрх хүсэлтээ албаныханд өгөөд хоёр хоногийн өмнөөс өлсгөлөнгөө эхлүүлжээ.

Тэрбээр өөрийг нь үндэслэлгүй хорьсон, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд нь халдсан хэмээн ийнхүү өлсгөлөн зарлаж байгаа аж.

Ташрамд өгүүлэхэд, Д.Монголхүүг "Жагсаал, цуглаан удаа дараа зохион байгуулсан, хууль хяналтын байгууллагын ажилтнуудад эсэргүүцэл үзүүлсэн" хэмээн цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног хориод байгаа юм.