ШУУРХАЙ: Удаа дараа амиа хорлох үйлдэл хийж байсан эрэгтэй өндрөөс унаж, бэртжээ

ШУУРХАЙ: Удаа дараа амиа хорлох үйлдэл хийж байсан эрэгтэй өндрөөс унаж, бэртжээ

Өнгөрөгч аравдугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн барилгын дөрвөн давхраас хүн унаж, бэртсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, иргэн 56 настай эрэгтэй А нь амиа хорлох үйлдэл удаа дараа хийж байсан бөгөөд саяхан л гэхэд амиа хорлохоор хоолойгоо зүсэж эмнэлэгт хүргэгдсэн байжээ. Улмаар тэрээр эмнэлгээс гарсан даруйдаа өндрөөс үсэрч бэртэж ГССҮТ-д эмчлэгдэж байгаа аж. Иймд иргэд та бүхний ойр дотнын хүмүүстээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтэллээ.