Найзынхаа амь насанд хүрчээд, цагдаад хуурамч дуудлага өгсөн байжээ

Найзынхаа амь насанд хүрчээд, цагдаад хуурамч дуудлага өгсөн байжээ

Энэ сарын 25-ны өдөр /2021.10.25/ 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “жорлонгийн нүхэнд манай найз шөнө ирсэн бололтой унаад нас барчихсан байна” гэх дуудлагыг цагдаагийн алба хаагчид хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид очиж шалгалт хийхэд иргэн 39 настай М нь өөрийн найз болох 33 настай Н-ийг архидан согтуурсан үедээ санамсар болгоомжгүйгээс болж амь насанд нь хүрч, хуурамч дуудлага өгсөн болох нь ийнхүү тогтоогджээ. Одоогоор тус хэргийг Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтэс шалгаж байгаа аж.