ТОДРУУЛГА: Дарханы зам дээр амь насаа алдсан ажилчдын компани “АЖЛЫН ЦАГ ДУУССАН” учраас манайд хамааралгүй гэсэн үү

ТОДРУУЛГА: Дарханы зам дээр амь насаа алдсан ажилчдын компани “АЖЛЫН ЦАГ ДУУССАН” учраас манайд хамааралгүй гэсэн үү

Өнгөрөгч Ням гараг буюу аравдугаар сарын 24 /2021.10.24/-ны өдрийн 18:30 цагийн орчимд  “Улаанбаатар-Дархан чиглэлийн 52-ын давааны замд 41 настай иргэн Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Дарханы зам засварын ажил дээр ажиллаж байсан гурван хүнийг ташраар нь мөргөж амь насыг хохироосон талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл харамсалтайгаар амь насаа алдсан Дарханы авто зам засварын ажилчдын нэгний ар гэр бидэнд өгсөн мэдээлэлдээ, “Тухайн үед манай дүү ажлынхаа хоёр залуутай цуг 52-ын даваанд орой ажлаа дуусгаад засварын тоног төхөөрөмжөө ачих гэж байхад нь тэднийг ташраар нь, гурвууланг нь дайрч амь насыг нь хөнөөсөн.

Өмнөх долоо хоногт буяны ажлыг нь хийж байхад ажлынх нь компаниас бидэнд эмгэнэл илэрхийлье гэж 1 сая төгрөг өгөөд явсан. Тухайн үед ажлын цаг дууссан учраас ажлынх нь компанид нээх хамаараад байхгүй зүйл ярьсан.

Харин дайрсан талаас эхнэр нь залгаж 650 мянган төгрөг шилжүүлсэн. Цагдаагаас одоогоор ямар нэг мэдүүлэг бид нараас юу ч аваагүй. Өнөөдөр хариуцсан цагдаатай нь уулзаж, тодруулна” гэсэн юм. Бид хэргийн талаар дахин мэдээлэх болно.