Төрийн албаны шалгалт ирэх сарын 1-ны өдөр болно

Төрийн албаны шалгалт ирэх сарын 1-ны өдөр болно

Төрийн албаны шалгалтыг ирэх сарын 1-ний 09.00 цагаас ирэх сарын 30-ны өдрийн 24.00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан цахимаар хүлээн авахаар болжээ. 

Шалгалт өгөх иргэдийн хуваарийг арваннэгдүгээр сарын 09-нд Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулах бөгөөд шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны ерөнхий шалгалт, өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулна гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдэгджээ.

Шалгалтын дэлгэрэнгүй зарлалыг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд удахгүй байршуулах юм байна.