ЭХЭМҮТ-ийн эмч шөнийн ээлжтэй үедээ нас баржээ

ЭХЭМҮТ-ийн эмч шөнийн ээлжтэй үедээ нас баржээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн 40 настай эмч бүсгүй өнгөрсөн шөнө /2021.11.02-03/ ажлын байрандаа нас баржээ. Тэрбээр шөнийн ээлжтэй байсан бөгөөд өвчтөнүүдээ үзэж тусламж үзүүлсний дараа амрах өрөөнд байж байгаад өнгөрчээ. Энэ тухай ээлжийн сувилагч нь анх мэдсэн бөгөөд эмчийн зүрх зогсож, тусламж үзүүлэхэд оройтсон байсан гэх мэдээлэл байна.