ЗАХИРАМЖ: Д.Монголхүүг цагдаагийн алба хаагчидтай уулзахыг нь хориглож суллажээ

ЗАХИРАМЖ: Д.Монголхүүг цагдаагийн алба хаагчидтай уулзахыг нь хориглож суллажээ

No Double Standard хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг шүүхээс 30 хоног хорих шийдвэрийг гаргасан ч, тэдэнд оноосон цагдан хориог хугацаанаас нь өмнө өөрчилж, суллаад байна.

Харин тэднийг Эрүүгийн хуулийн 23.1-д заасан “1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн...” гэх үндэслэлээр шалгаж байгаа талаар ЦЕГ-аас мэдэгдсэн.

Тодруулбал, тэд Сүхбаатарын талбайд дээр гутал тавьж, хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаагилэрхийлэх гэсэн боловч, цагдаагийн алба хаагчид тус гутлуудыг нь хурааж авсан байдаг. Энэ үеэрээ мөн н.Монголхүүг баривчилсан. Гэтэл тус үйл явдлын үеэр цагдаагийн зургаан алба хаагч гэмтсэн гэж буй ажээ. Иймд зарим иргэд, “Үзэл бодлооилэрхийлж байгаа иргэдэд цагдаа хүч хэрэглэчхээд, дараа нь өөрсдийгөө гэмтэж хохирсон мэтээр гүтгэж, залуусыг айлган дарамтлах гэж байна” зэргээр байр сууриа илэрхийлж буй.

Тэгвэл, өчигдөр /2021.11.03/ орой Д.Монголхүүг “тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох” хязгаарлалт тогтоож сулласан байгаа юм.

Тодруулбал, шүүгчийн захирамжид “Д.Монголхүү нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатарын дүүргийн 6 дугаар хороо, Жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Л-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, мөн тус хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч М, эргүүлийн хамгаалалтын цагдаа Г нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогдсон байна. Иймд … Д.Монголхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэргийн хохирогч нартай уулзах харилцах, мөн оршин суух газар, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд … хязгаарлах” гэжээ.