ТОДРУУЛГА: Х.Нямбаатар сайдын ярьсан шиг “гурван варений шил булаацалдаад шүүхдсэн” асуудал гараагүй

ТОДРУУЛГА: Х.Нямбаатар сайдын ярьсан шиг “гурван варений шил булаацалдаад шүүхдсэн” асуудал гараагүй

УИХ-ын гишүүн,  Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар саяхан мэдээлэл хийх үеэрээ, “Баян-Өлгий аймгийн хоёр иргэн гурван ширхэг варений шил булаацалдаад Монгол Улсын гурван шатны шүүхээр явсан байна. Анхан, давах, хяналтын шатны шүүх. Энэ шүүхийн зардал ойролцоогоор дөрвөн сая төгрөг болж байна. Бид нар яагаад энэ баг үнийн дүнтэй зүйл дээр шүүхийн их зардал гаргаж, шүүхийн ачааллыг нэмэгдүүлэх ёстой юм” гэж мэдэгдсэн нь олны анхааралд орсон юм.

 

Учир нь зарим иргэд, “гуравхан ширхэг варений шил булаацалдаад шүүхддэг гэж үү” хэмээн гайхаж, эргэлзэж буйгаа илэрхийлж байв. Иймд бид энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн 20 жилийн хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн эсэхийг Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан болох shuukh.mn, мөн Баян-Өлгий аймгийн шүүх болон Шүүхийн архиваас тодруулахад “гурван ширхэг варений шил булаацалдаад шүүх”-д хандсан асуудал байхгүй гэв. Иймд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар худал мэдээлэл хийсэн бололтой. Эсвэл түүнийг зарим эх сурвалжууд “буруу мэдээлэл”-ээр хангасан байж магадгүй байна.