ТОДРУУЛГА: “Сүхбаатарын талбай”-г автомашинаараа хөндлөн давхисан этгээд ICE TOP хамтлагийн гишүүн байж болзошгүй

ТОДРУУЛГА: “Сүхбаатарын талбай”-г автомашинаараа хөндлөн давхисан этгээд ICE TOP хамтлагийн гишүүн байж болзошгүй

Өчигдөр /2021.11.03/ Сүхбаатар талбайг автомашинаараа хөндлөн давхиж гарсан хэрэг гарсан билээ.

Тодруулбал, иргэн О 41 настай эрэгтэй нь сэтгэцэд нөлөөлөх бодис буюу хар тамхи хэрэглэсэн үедээ “Toyota pruis” маркын автомашин унаж, төв талбайг хөндлөн давхиж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тул цагдаагийн алба хаагчид саатуулан шалгажээ.

Харин энэ талаар эх сурвалжийн мэдээллээр, “Тус этгээд нь нэр бүхий хамтлаг буюу ICE TOP хамтлагийн гишүүн О байж болзошгүй, тэрбээр хар тамхи хэрэглэсэн үедээ тус үйлдлээ хийсэн” гэсэн юм.