СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн охиноо гурван удаа хутгалж гэмтээжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн охиноо гурван удаа хутгалж гэмтээжээ

Өчигдөр /2021.11.03/ Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 10 настай бага насны охиныг хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, төрсөн ээж нь өөрийн охиноо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гуя, шилбэнд нь гурван удаа хутгалсан байна. Одоогоор тус хэргийг аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Иймд ард иргэд согтууруулах ундааны зүйлийг зөв зохистой хэрэглэхийг анхааруулж байна.