Кёкүшюзан Д.Батбаяр  нарт  холбогдох шүүх хуралдаан энэ сарын 18-ны өдөр болно

Кёкүшюзан Д.Батбаяр  нарт  холбогдох шүүх хуралдаан энэ сарын 18-ны өдөр болно

Нийслэлийн Прокурорын газраас  Кёкүшюзан Д.Батбаяр,  Түвшинжаргалын Баясгаланд  нарт холбогдуулан  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйл /залилах/-ийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /мөнгө угаах/-ийн 1 дэх хэсэгт зааснаар,

Нүрзээгийн Болормаа,  Бөнтөгийн Цэрэндорж  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаартус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг  Хан-Уул дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх  2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Кёкүшюзан Д.Батбаяр  нарт  холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10.00 цагт товлож,  шүүгдэгч нарт урьд авсан  таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлэв.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө