ХЭРГИЙН МӨРӨӨР: Цэрэгт амиа алдсан залуу “СЭТГЭЛ САНАА”-ны хувьд тогтворгүй, бусадтай тийм ч нийтэч биш байсан

ХЭРГИЙН МӨРӨӨР: Цэрэгт амиа алдсан залуу “СЭТГЭЛ САНАА”-ны хувьд тогтворгүй, бусадтай тийм ч нийтэч биш байсан

Энэ арван нэгдүгээр сар /2021.11/-д Баянхонгор аймагт байх Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн хугацаат цэргийн алба  хаагч нас барсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тус хэрэг чухам юуны улмаас болсон талаар зарим эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулж бэлтгэлээ.

-ХАЛ ЦЭРЭГГҮЙ УЧИР ЯМАР НЭГЭН ДАРАМТ ШАХАЛТ БАЙГААГҮЙ-

Тус аймгийн Барилга инженерийн тусгай батальон буюу ЗХ-ий 339 дүгээр анги энэ оны аравдугаар сар /2021.11/-д шинэхэн цэргүүдээ угтан авсан бол, эр цэргүүд тангаргаа өргөхөөр бэлдэж байжээ.

Харин тус ангид цэргийн алба хаахаар татагдаж ирээд байсан 19 настай залуу цэргийн ангиасаа оргож, ойролцоох өндөр барилга дээрээс унаж нас барсан байна. Одоогоор тус аймгийн цагдаагийн байгууллага талийгаачийг амиа хорлосон уу, эсвэл өөр ямар нэг шалтгаан байгаа эсэхийг шалгаж байгаа ажээ.

Бидэнд өгсөн тус ангийн алба хаагчийн мэдээлснээр, “Талийгаач нь сэтгэл санааны хувьд тогтворгүй, үргэлж гомдолдог, бусадтай тийм ч нийтэч биш нэгэн байсан. Мөн хал цэрэг байгаагүй учир ямар нэгэн дарамт шахалт огт байгаагүй” гэсэн юм.

-ТАЛИЙГААЧИЙН ЭЦЭГ ЭХ НЬ ЗХ-ИЙ БАЙГУУЛЛАГТ АЖИЛЛАДАГ, ХҮЧЭЭР ЯВУУЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Талийгаач нь Баянхонгор аймгийн харьяат бөгөөд цэргийн дүрмэндээ “Аль нэг аймаг дахь цэргийн ангид тухайн орон нутгийн харьяат залуусыг алба хаалгадаггүй. Өөр аймаг руу шилжүүлэн хугацаат цэргийн албанд татдаг” гэсэн байдаг. Гэтэл талийгаач нь өөрийн харьяа аймагтаа цэргийн ангид элссэн байгаа нь ар гэрийнхэн нь танил талаа ашиглан нутагт нь татсан байж болзошгүй гэх хардлагыг үүсгэжээ. Мөн эцэг, эх нь ЗХ-ий байгууллагт ажилладаг байж болзошгүй байна. Мөн талийгаачийн ойр дотнын хүний бидэнд өгсөн мэдээллээр, “Тэрбээр амиа хорлосон байж болзошгүй бөгөөд цэрэгт явах дургүй байгаагаа ар гэр болоод найз нөхдөдөө илэрхийлсээр байсан. Мөн аав ээж нь хүчээр явуулсан тул ийм үйлдэл хийсэн байж болзошгүй” гэсэн юм.