Их Британи Ковидын эсрэг эмчлэх анхны эмийг хүлээн зөвшөөрлөө

Их Британи Ковидын эсрэг эмчлэх анхны эмийг хүлээн зөвшөөрлөө

Коронавирусийн эсрэг анхны эмийг Их Британид хүлээн зөвшөөрчээ. Уг эм нь эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдлийг 50 хувиар бууруулдаг нь тогтоогдсон гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.

Тодруулбал, Их Британийн Эмийн Зохицуулах Агентлаг (MHRA) "Молнупиравир" эмийг коронавирусийн эмчилгээнд ашиглахыг зөвшөөрч,   ковидын халдвар авсан өвчтөнүүд дээр туршихад эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдлийг хоёр дахин бууруулдаг болох нь батлагдсан байна.  Иймд тус эмийг эхний үедээ өдөрт хоёр ширхэгээр уухыг зөвлөж байгаа бөгөөд бие дэх вирусийн түвшин бага хэмжээнд барьж, өвчтөний биеийн байдал хүндрэхгүй байхад туслах болно гэжээ. 

АНУ-ын Меrck, Sharp and Dohme (MSD) болон Ridgeback Biotherapeutics компаниуд хамтран бүтээсэн  "Молнупиравир" эмийг саяхан ковидоор оношлогдсон 775 өвчтөн хамрагдахад 7.3 хувь нь эмнэлэгт хэвтжээ.

Эх сурвалж: BBC