Г.Шийлэгдамбын нас барсан шалтгаан нөхцлийг тодруулахаар ХУД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байна

Г.Шийлэгдамбын нас барсан шалтгаан нөхцлийг тодруулахаар ХУД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байна

Эрүүл мэндийн дэд сайд асан Г.Шийлэгдамба /2021.11.04/ таалал төгссөн. Эх сурвалжийн мэдээллээр тэрбээр гэртээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсан аж. Тиймээс түүний нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээллээ.

Г.Шийлэгдамба нь 1971 онд Өвөрхангай аймагт төрсөн. 2007 онд МАХН-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар нэг жилийн хугацаатай ажиллаж, үргэлжлүүлэн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан юм.