ВИДЕО: Ч.Хүрэлбаатарын хийсэн ҮХО-ийн банкны таагүй мэдэгдлийн хариуд Д.Дагвадорж “би дөрвөд биш” гэв үү

ВИДЕО: Ч.Хүрэлбаатарын хийсэн ҮХО-ийн банкны таагүй мэдэгдлийн хариуд Д.Дагвадорж “би дөрвөд биш” гэв үү

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Мэргэжлийн сумогийн их аварга Ёкозуна Д.Дагвадорж нарын хамтран эзэмшдэг “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ыг тойрсон зарим таагүй мэдээлэл сүүлийн үед гарах болсон.

Тухайлбал, тус банкны 57 хувийг Д.Дагвадорж эзэмшдэг бол, түүний ах Д.Сумъяабазар эхнэр Ч.Мичидмаагийн хамт 21.7 хувийг тус тус эзэмшдэг гэх мэдээлэл бий. Улмаар тус банкинд Япончууд хөрөнгө оруулахаар болсон гэх мэдээлэл гарч байсан ч, нам жим болсон. 

Гэтэл саяхан УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар, “Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Эрдэнэт үйлдвэрийн 45 тэрбум төгрөг, Эрдэнэс Таван толгой ХК-ийн 27 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг бий ч авч чадахгүй байна” гэж мэдэгдсэн нь олны анхааралд орсон юм.

Тэгвэл Д.Дагвадорж өөрийн facebook хуудастаа, “Увсын *** сонс! Хүнд нь биш. Увс нутагт би маш хайртай! Надад гэсэн баруун монгол цус байгаа гэхдээ би дөрвөд биш! Увс нутагт би хайртай Төрсөн нутгаа ухдаг *****-т хэлэх үг байхгүй бөлгөө. Хайгаад олоорой ***** минь! Үхэхийн хооронд чулуу хөдөлгөх нүгэл би хийгээгүй шүү!” хэмээжээ.

Энэ нь Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын дээрх мэдээлэлтэй холбоотой байж болзошгүй байна. Учир нь Ч.Хүрэлбаатар нь Увс аймгийн гаралтай бөгөөд, УИХ-д тус аймгаас хэд, хэдэн удаа сонгогдоод байгаа нэгэн юм. Мөн Ч.Хүрэлбаатарын ах дүүс Увс аймагт байх Хотгор шанагын нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг БНСУ-ын компанид зарсан гэх асуудалд нэр холбогддог билээ.

"Монголыг цөлмөсөн түүх-хотгор шанагын дуулианы мөрөөр" нэвтрүүлэг: