ТАСС: В.Путин мэндчилгээндээ Орос, Монголын харилцааг сайжруулах ёстой гэх агуулгыг илэрхийлжээ

ТАСС: В.Путин мэндчилгээндээ Орос, Монголын харилцааг сайжруулах ёстой гэх агуулгыг илэрхийлжээ

Баасан гараг/2021.11.05/-т ОХУ, Монголын 100 жилийн ойг тохиолдуулан В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ илгээжээ. Уг мэндчилгээндээ В.Путин Орос, Монголын хамтын ажиллагааг нэмэгдүүлснээр Еврази тивийн энх тайван, аюулгүй, тогтвортой байдалд эерэгээр нөлөөлнө гэж дурдсан байна.

Мөн тэрбээр "Бүс нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хоёр талын хүчин чармайлт сайн байсан” хэмээгээд “1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд Москвад байгуулсан гэрээ нь орчин үеийн Монголын төрт ёсыг олон улсад хүлээн зөвшөөрсөн анхны ажил болж, хоёр орны жинхэнэ найрсаг, сайн хөршийн харилцаа тогтоох нөхцөлийг бүрдүүлсэн” гэдгийг онцолжээ.

Хүлээн авалтад ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дэд дарга Константин Косачев, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Искандер Азизов, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрай Оюун-Эрдэнэ нар оролцов.

Эх сурвалж: ТАСС