Талийгаач охин "Бидний үерхлийг гэрийнхэн минь зөвшөөрдөггүй. Битгий хэлээрэй" гэж нийгмийн ажилтандаа хэлж байжээ

Талийгаач охин "Бидний үерхлийг гэрийнхэн минь зөвшөөрдөггүй. Битгий хэлээрэй" гэж нийгмийн ажилтандаа хэлж байжээ

Өвөрхангай аймгийн … сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч охин бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан ноцтой хэрэг өнгөрсөн сарын 21-ны өдөр гарсан. Албаны  мэдээллээр тус сумын малчин залуу 23 настай О.Банди гэгч охиныг буудаж, амь насыг нь хөнөөсний дараа өөрийгөө буудаж нас барсан гэж буй. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна. 

Тэгвэл тус хэргийн хамгийн ноцтой нь охиныг эрэн хайх ажиллагааг дотуур байрнаас гарч явснаас хойш хэд хоногийн дараа явуулсан. Учир нь ангийн багш болон захирал нь “Уулздаг залуугаа дагаад явсан байна лээ. Удахгүй буцаад ирэх байх” гэх тайлбарыг охины ар гэрийнхэнд нь хэлсэн гэдэг. Ингээд буцаж ирэхгүй удсан учраас эрэн хайх ажиллагааг явуулахад охины цогцос олдсон байдаг юм.

Хамгийн сүүлд О.Банди гэгч нь дотуур байрны гадаа О руу хашгичиж гадуур хувцсаа тайлан шидэлж байсныг эх сурвалж онцолж байгаа юм.

Тэрээр дотуур байр руу очихдоо нутгийн айлаас хоёр ширхэг сум авсан нь анхнаасаа О-г алах зорилго тээж байсан гэх мэдээллийг дотуур байрны сурагчид хэлж байгаа юм. Мөн заналхийлэл дунд сэтгэл зүйн дарамттай байсан сурагчаа ангийн багш нь дооёолж, хувийн нууцыг нь хамт олных нь нүдэн дээр задалж шившиглэж байсан учраас талийгаачийн ангийн багш, сургуулийн захирал зэрэг хүмүүсийг холбогдуулан шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Хэргийн мөрөөр NTV телевизийн сурвалжлах баг Зүүн баян улаан суманд ажиллаж байна. Энэ үеэр тус сумын сургуулийн нийгмийн ажилтан доорх тайлбарыг өгчээ. Тэрбээр "Талийгаач сурагч манай сургуулийн бага, дунд, өндөр эрсдэлтэй хүүхдүүдийн дунд байгаагүй. Урьд би нэг удаа уулзаж зөвлөгөө өгч байсан. Ингэхдээ зөвхөн үерхлийнх талаар ярилцсан

Надад хэлэхдээ "Өнгөрсөн зунаас эхэлж үерхсэн. Ар гэрийнхэн минь зөвшөөрдөггүй. Битгий хэлээрэй" гэж хэлсэн. Тийм учраас би хүүхдэдээ итгээд ар гэрийнхэнд нь хэлээгүй. Найз залуутай нь ч нэг удаа уулзаж байсан. Миний хувьд "Зөв үерхээрэй. Зургаан сарын дараа сургуулиа төгсөнө. Үүний дараа бүх зүйл чамд нээлттэй шүү" гэж хэлсэн. Төлөв даруу зантай, сурлагадаа сайн хүүхэд байсан" гэжээ. 

Ангийн багш нь гар утсыг нь хурааж авсан асуудлаар "Хичээлийн үеэр гар утсыг нь багш нь хурааж авсан байх. Хичээл тарсаны дараа өөрт нь биш багшид нь өгсөн юм байна лээ" гэж ярьсан байна.