АНУ-ын Нью Йорк хотын ойролцоо металл илрүүлэгч төхөөрөмжөөр дундад зууны үеийн язгууртан, хаадын гэгдэх маш жижиг алтан библийг олж илрүүлжээ.
Тодруулбал, Баффи Бэйли гэх 48 настай эмэгтэй нөхрийн хамт Йоркийн ойролцоох тариалангийн талбайг хайж байхдаа металл илрүүлэгчээ ашиглаж байх зуур дуугарч газрыг 5 инч ухсан аж. Бэйлигйин хэлснээр онцгой зүйл гэж огт бодоогүй бөгөөд шороонд дарагдсан зүйлийг гаргаж ирсэн байна. Тэрбээр тэрхүү зүйлээ ойролцоох дэлгүүр лүү орж, цэвэрлэх явцдаа л алт гэдгийг мэдсэн гэжээ.
Энэхүү жижиг алтан библи нь III Ричард (1483-1485) эзэмшиж байсан эд хөрөнгийн ойролцоох газраас олдсон бөгөөд түүнийх эсвэл түүний эхнэр Аннетэй холбоотой байж магадгүй гэж судлаачид таамаглаж байгаа аж. Одоогоор тэрхүү номыг “Хосгүй нандин олдвор” гэж үзэн эртний эдлэл хадгалдаг музей бол хувь хүмүүс өндөр үнээр авахаар холбогдож байгаа гэсэн байна.