Өчигдөр /2021.11.07/ орой Ирак улсын Ерөнхий сайд Мустафө А Казимагийн оршин суудаг байшин руу халдсан тухай мэдээллийг цахим хуудаснаа оруулжээ.
Тодруулбал, өчигдөр шөнө сайдын өрөө рүү дрон нисгэж түүндээ тэсрэг бөмбөг суурилуулсан байжээ. Тус дэлбэрэлтийн улмаас Ерөнхий сайд бэртэж гэмтээгүй ч түүний зургаан бие хамгаалагч шархадсан байна.
Тэрбээр, “Бурхандаа талархаж байна. Би ард түмнийхээ дунд эрүүл саруул сайн байна. Иракийн нэрийн өмнөөс хүн бүрийг тайван хүлцэнгүй байхыг уриалж байна” гэж бичсэн байна.