1917 онд хууль бусаар хил давуулсан Оросын хааны үнэт эдлэлийг дуудлага худалдаагаар зарахаар болжээ

1917 онд хууль бусаар хил давуулсан Оросын хааны үнэт эдлэлийг дуудлага худалдаагаар зарахаар болжээ

1917 оны хувьсгалын үеэр хууль бусаар хил давуулсан Оросын хааны үнэт эдлэл, ховор өнгийн очир алмазыг ирэх долоо хоногт Женевт дуудлага худалдаагаар зарахаар болжээ. 25.62 каратын жинтэй улбар ягаан өнгийн алмазыг 3.9-5.9 сая долларын хооронд үнэлж байгаа аж.

Үүнээс гадна Оросын сүүлчийн эзэн хаан II Николасын нагац эгч, Их гүнгийн авхай Мария Павловнагийн зууван хэлбэртэй том индранил, алмазан энгэрийн зүүлт, хавчаарыг дахин худалдаанд гаргахаар болсон байна. Үнэт эдлэлүүдийг 280,000-480,000 франкын хооронд үнэлсэн хэмээн Их Британи дахь дуудлага худалдааны газраас мэдэгдсэн байна.

Их гүнгийн авхай Мария Павловнагийн зууван хэлбэртэй индранил, алмазан энгэрийн зүүлт

Мария Павловна нь хувьсгалын үеэр Оросоос зугтсан ч 1920 онд Францад насан эцэслэжээ. Түүний гархи, ээмгийг 2009 онд дуудлага худалдаагаар оруулж, Европын хунтайжийн гэр бүл худалдан авч байжээ.

Эх сурвалж: CNN