БНХАУ 3-11 насны 3,5 сая хүүхдийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулжээ

БНХАУ 3-11 насны 3,5 сая хүүхдийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулжээ

БНХАУ бага насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулж эхэлсэн цөөхөн орны нэг болоод байна. Тодруулбал, тус улс саяхан гурван настай хүүхдүүдийн вакцинжуулалтыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар тус улсад 3-11 насны 3,5 сая хүүхэд вакцинд хамрагдаад байгаа аж.

Вакцинжуулалтын кампанит ажил өргөжин тэлж буй нь Хятадын зарим хэсэгт халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотой. Аялал жуулчлалаас ихээхэн хамааралтай баруун хойд муж болох Гансуд коронавирусийн халдвар гарч, бүх үйлчилгээний газрыг хаасан. Мөн Өвөрмонголын зарим бүсэд халдвар бүртгэгдсэн тул оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг үүрэг болгожээ.

БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд орон нутагт халдварын 35 шинэ тохиолдол бүртгэгдсэний дөрөв нь Гансуд байна. Тус улсын эрх баригчид ирэх оны өвлийн олимпоос өмнө халдварын тархалтыг хязгаарлах бодлого баримтлан ажиллаж байгаа юм.

Саяхан Куба улс хоёр настай хүүхдүүдийг вакцинжуулалтыг эхлүүлсэн. Мөн АНУ 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулахаар тун удахгүй эхлүүлэхээр төлөвлөж байна. Камбожи 6-11 насны хүүхдүүдийг БНХАУ-ын “Sinovac” болон “Sinopharm” вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Мөн Чили улс зургаан настай хүүхдүүдэд “Sinovac” вакциныг зөвшөөрчээ.

Эх сурвалж: AP